Энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.
Зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байдал үүссэн. Улсын хэмжээнд 600 мянга гаруй толгой мал хорогдсон бол Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байгаа талаар холбогдох албаныхан мэдээлсэн юм.
Цаг агаарын аюулт үзэгдэл нь хаваржилтыг хүндрүүлж байгаа ч нөгөө талдаа төрөөс малчдыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхгүй байна гэх шүүмжлэлийг иргэд цахим орчинд өрнүүлж буй юм. Хуульч О.Батхүү “Малчдад зориулж хийсэн ганц ажил “Аварга малчин” шалгаруулж медаль өгөх. Өөр юу хийв? Махны экспорт зогссон, ноос ноолуур, арьс ширний үнэ унасан” гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дараа жил зуд болсон газраас Улсын ( шүү ) аврага малчин тодроно гэж байхгүй бололтой Харин аймгийн аврага тодрох байх Мал нь хорогдсон ч арай бага хорогдсон нь аймагтай аврагалах болно. Тэгээд ч Мал медаль тууз идэх биш.