СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сураггүй болсон 3 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Онцгой байдлын алба хаагчид цасанд суусан 9, цасанд боогдсон 2 дуудлагаар ажиллаж, сураггүй болсон 3 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжлүүлж байна.

Онцгой байдлын байгууллагад 18:00 цагийн байдлаар цасан шуурганд төөрсөн сураггүй болсон 9 дуудлага бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 6 иргэнийг эсэн мэнд олжээ.

Харин

Мөн Завхан аймгийн Отгон, Архангай аймгийн Ихтамир, Говь-Алтай аймгийн Цогт, Булган аймгийн Бүрэгхангай, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Төв аймгийн Лүн, Говь-Алтай аймаг Есөнбулаг, Дундговь аймгийн Сайнцагаан сум болон Багануур дүүргийн 3-р хороо жоншны уурхайн баруун талд цасанд суусан 9, цасанд боогдсон 2 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Зам давааны нөхцөл байдал, цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан дуудлагын тоо нэмэгдэж байгаа тул иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.