Нийслэлийн хэмжээнд цасанд суусан 1, гал түймрийн 5 дуудлага өнгөрсөн шөнө бүртгэгджээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын төмөр замын гармын урд талд автомашинтай цасанд суусан бага насны хүүхэдтэй байгаа гэсэн дуудлагыг 03:02 цагт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчдыг очиход 10-38 насны найман иргэн Toyota Harrier, Subaru forester маркийн автомашинтай цасанд суусан байсныг машиныг гаргах боломжгүй тул үлдээж, иргэдийг аюулгүй газарт хүргэсэн байна.
ЦУОШГ-аас өнөөдөр цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Иймд цасанд сууж, төөрч осгохоос сэргийлэн хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.