СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цаг агаарын мэдээг нарийвчилж гаргадаг радарын хоёр төхөөрөмж, станц байгуулахаар болжээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Засгийн Газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар цаг уурын урьдчилсан мэдээ, мэдээллийг нарийвчилж гаргадаг радарын системийн өргөтгөлийг хийхтэй холбоотой хоёр тоног төхөөрөмж, станц байгуулах хөрөнгийг шийдвэрлэжээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Г.Оюунжаргал:

-Нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 60-100 см зузаан цасан бүрхүүлтэй байна. 17 аймгийн 89 сум цагаан зудын нөхцөл байдалтай байна. Түүнчлэн 6 аймгийн 23 суманд төмөр зудын нөхцөл байдөл нүүрлээд байна. 

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, зарим газраар 14, 15 хүртэл нэмэх градустай болсон байгаа нь төмөр зудын нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. 

Өнөө шөнө Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Булганаар цасаар шуурч төвийн нутаг руугаа орж ирнэ.

Маргааш өдөртөө Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн зүүн болон өмнөд хэсэг, Дундговийн нутаг тэр чигтээ, Дорноговийн хойд, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдах тул эдгээр бүс нутаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна. 

Радар их бороо, цасыг урьдчилан илрүүлдэг төхөөрөмж юм. Гэтэл энэ төхөөрөмж зөвхөн Улаанбаатарт хоёрхон байдаг. Иймд улсынхаа бүх иргэдийг цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлүүлэхийн тулд монгол улсыг хамарсан сүлжээтэй болох шаардлага тулгарч байна гэв. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.