СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цаг агаарын байдлаас шалтгаалан орон нутгийн зарим нислэгийн цагийг өөрчилжээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Улаанбаатар-Ховд чиглэлийн өнөөдрийн буюу хоёрдугаар сарын 16-ны өдрийн ОМ031/032 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг Ховд хотын цаг агаарын байдлаас шалтгаалан 19:00 болон хойшлуулжээ.

Ховд чиглэлийн ОМ031/032 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

  • ОМ031 дугаарт аяллын нислэг Улаанбаатар хотоос 19:00 цагт хөөрч Ховд хотод 20:00 цагт бууна.
  • ОМ032 дугаарт аяллын нислэг Ховд хотоос 20:40 цагт хөөрч Улаанбаатар хотод 23:25 цагт буухаар төлөвлөж байна.
  • ОМ081/082 дугаарт Улаанбаатар-Улаангом-Мөрөн чиглэлийн нислэг Улаангом хотын цаг агаарын байдлаас шалтгаалан Улаангом хотод буух боломжгүй болсон тул Улаангом чиглэлийн нислэгийг хоёрдугаар сарын 17–ны өдөр үйлдэхээр болжээ.  

Улаанбаатар Улаангом Улаанбаатар чиглэлийн ОМ051/052 аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

  • ОМ051 аяллын нислэг Улаанбаатар хотоос 06:15 цагт хөөрч Улаангом хотод 07:10 цагт бууна.
  • ОМ052 аяллын нислэг Улаангом хотоос 07:50 цагт хөөрч Улаанбаатар хотод 10:30 цагт буухаар төлөвлөж байна.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.