СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баян-Өлгий, Архангай, Завхан аймгийн нутгаар хүчтэй цасан шуургатай байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Баян-Өлгий, Архангай, Завхан аймгийн уулархаг нутгаар хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Авто замын нөхцөл байдлын талаарх мэдээг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас мэдээллээ.

Тодруулбал, 2024.02.16-ны ѳдрийн 13:00 цагийн байдлаар Баян-Өлгий, Архангай, Завхан аймгийн уулархаг нутгаар хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Бусад нутгаар авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Шуурхай ажлын хэсгүүд бэлэн байдалд байна.

Авто зам хариуцагч байгууллагууд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан дараах ажлууд хийгдэж байна. Үүнд:

  • А0306 дугаартай Өлгий-Цагааннуур-Улсын хил чиглэлийн авто замд хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, авто замын зорчих хэсэгт цас ихээр хунгарлагдаж, тээврийн хэрэгслүүд даваагаар давахад хүндрэлтэй байна.
    Тус чиглэлийн 42-43 дах км буюу Зээгтийн даваанд саатсан тээврийн хэрэгслүүдийг даваагаар гаргаж авто замд хунгарласан цасыг зам хариуцагч "Жол" ХХК-ийн шуурхай ажлын хэсэг Авто ачигч-2 бүрэлдэхүүнтэй уртасгасан цагаар цас цэвэрлэх ажил хийгдэж байна. Иймд авто зам хэрэглэгч та бүхнийг тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
  • А14 дугаартай Ховд-Манхан-Булган-Улсын хил чиглэлийн авто замын дагуу Бага улаан даваанд хүчтэй цасан шуургатай байна. Зам хариуцагч "Ховд АЗЗА" ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг ажиллаж байна.
  • А1701 дугаартай Улаангом-Ховд, А1702 дугаартай Улаангом-Хандгайт, А07 дугаартай Өлгий-Ачит нуур-Байрамын даваа-Түргэн-Улаангом чиглэлд цас орж байна. Зам хариуцагч “Увс АЗЗА” ТӨХК-ийн Шуурхай ажлын хэсгүүд ажиллаж байна.
  • А0603 дугаартай

Иймд авто зам хэрэглэгч та бүхнийг тус чиглэлүүдрүү зорчихгүй байхыг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.