СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тул загасыг хууль бусаар агнаж, Улаанбаатар руу тээвэрлэсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Дархан-Уул аймагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнах, тээвэрлэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт өсчээ.

Тодруулбал, тус аймгийн прокурорын газраас 2023 онд ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдан авсан, тээвэрлэсэн 2 гэмт хэрэг, гэрээ, зөвшөөрөлгүйгээр болон хориотой үед амьтан агнасан, барьсан 37 зөрчилд хяналт тавьжээ. Түүнчлэн энэ оны 2 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн гэмт хэрэг 1, гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан зөрчил 7 бүртгэгдэж урьд оны мөн үеэс 85 хувиар өсжээ.

Энэ онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлөөс дурдвал:

-Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Н.Э нь ховор амьтны төрөл болох улаан номд орсон Тул загас 2 ширхгийг хууль бусаар агнан, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ан агнах/-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж,

-Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нутгаас Амарын зэвэг, Шивэр хадран, Цулбуурт, Мөнгөлөг хэлтэг, Булуу цагаан, Гутаарь зэрэг загасыг зохих зөвшөөрөлгүй барьж, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэсэн 7 иргэнд зөрчлийн хэрэг нээн холбогдох шалгалтын ажиллагааг тус тус явуулж байна.

Иймд иргэд зохих зөвшөөрөлгүйгээр амьтан агнахгүй байх, гарал үүсэл нь тодорхойгүй амьтны гаралтай түүхий эд худалдан авах, тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.