Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт Цагаан даваа орчимд энэ сарын 14-ний өдөр автомашин шатсан гэх асуудлыг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Бэртэж гэмтсэн хүнгүй бөгөөд автомашин нь бүрэн даатгалтай байсан тул жолооч, зорчигчдын зүгээс гомдол саналгүй гэсэн байна. Хөдөлгөөнд оролцож явах үед автомашины хөдөлгүүр орчмоос утаа, гал гарч буйг мэдэж зорчигчид нь эсэн мэнд бууж амжжээ. Галын дүгнэлтийг тус аймгийн Онцгой байдлын газрын галын шинжээч гаргах юм байна.
Жолооч нар холын замд гарахдаа тос, тосолгоо гэх мэт автомашинд цаг хугацаанд нь зайлшгүй хийх шаардлагатай зүйл, техникийн бүрэн бүтэн байдлыг оношлуулж, шалгуулж байх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.