СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баруун аймгуудын нутгаар цаг агаарын гамшигт үзэгдэл болно

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
9 сарын өмнө

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөө шөнө болон маргааш өдөр Фён салхины нөлөөгөөр Ховдын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга, маргааш өдөр Завханы нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.

Өнөөдөр /2024.02.16/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-25 градус, бусад хэсгээр -14...-16 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд, Баянхонгорын баруун хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Шөнөдөө ихэнх нутгаар салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар Фён салхины нөлөөгөөр секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Алтай, Хангайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар -22...-27 градус, Эг, Үүр, Улз, Халх голын хөндийгөөр -17...-22 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр -7...-12 градус, Их нууруудын хотгор, Алтайн нурууны ар бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Монгол-Алтайн уулархаг нутгаар -12...-17 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -3...+2 градус, Их нууруудын хотгор, Алтайн нурууны ар бэл, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.