СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Угаасан” мөнгөөрөө “Мөнххада”-гаас автомашин авсан НҮГ-ын дарга асныг шүүхэд шилжүүллээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 сарын өмнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газар (НҮГ)-­ын даргаар ажиллаж байсан Х.Эрдэнэбилэг, ерөнхий нягтлан бодогч Х.Цогзолмаа нарт НПГ­аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Бидний авсан мэдээллээр Х.Эрдэнэбилэг, Х.Цогзолмаа нар 2020 оны аравдугаар сард “Сачу активинвест” ХХК-­ийн удирдлагатай өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай байгаа бага үнийн дүнтэй, түргэн элэгдэх шинж чанартай бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан аж.

Гэвч тухайн бараа, ажил, үйлчилгээг нь бэлтгэн нийлүүлээгүй байхад 49.3 сая төгрөг шилжүүлсэн гэнэ.

Тухайн оны арваннэгдүгээр сард “Элэг нэгтэн” гэх компанитай нийслэлийн Засаг захиргааны байрууд, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбар болон Баянхошуу, Сэлбэ дэд төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэх бага үнийн дүнтэй, түргэн элэгдэх шинж чанартай цэвэрлэгээний материал нийлүүлэх гэрээ хийж, мөн л бараагаа нийлүүлээгүй байхад нь 49.5 сая төгрөг шилжүүлжээ.

Улмаар тухайн аж ахуйн нэгжүүдээсээ НӨАТ-­ын 10 хувийг хасуулж, тус бүр нь 44 сая гаруй, нийт 98.8 сая төгрөгийг Х.Цогзолмаа танилынхаа ХААН банкны дансаар гаргуулан авсан гэнэ.

Эдгээр үйлдлээс гадна Х.Эрдэнэбилэг өөрийн садан төрлийн хүний нэр дээрх “Хоча трейд” ХХК-­д давуу байдал олгож, 2019, 2020 онд зоогийн газарт мах, махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, хуурай хэрэгсэл нийлүүлэх гэрээ байгуулж, нийт 197 сая төгрөг шилжүүлсэн хэмээн буруутгагдаж буй юм билээ.

Бас найзынхаа “Өнөр од жаргал” гэх компанитай цэвэрлэгээний хэрэгсэл нийлүүлэх гэрээг 2019­, 2021 онд байгуулж, төсөвт 149 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна.

Эдгээрээс гадна НҮГ­-ын ерөнхий нягтлан бодогч Х.Цогзолмаагийн танилын “Өгөөж андууд” ХХК-­тай гэрээ байгуулж, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн зоогийн үйлчилгээ үзүүлэх болон бусад эд зүйл бэлтгэн нийлүүлэхээр 50­иад сая төгрөгийн гүйлгээ хийх зөвшөөрөл олгосон гэнэ.

Ингэж давуу байдал олгосныхоо хариуд багагүй хэмжээний хахууль авчээ.

Түүгээр ч зогсохгүй “Элэг нэгтэн”, “Сачу актив инвест” ХХК­-иас авсан мөнгөнөөсөө садан төрлийн хүнийхээ нэр дээр “Мөнххада” ХХК­-иас “Ланд круйзер­ 200” загварын автомашины урьдчилгаа төлбөрийг төлж, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдоод байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.