УИХ-ын гишүүн Ц.Туваан сар шинийн баярын дараахан Дархан-Уул аймагт уулзалт, цайллага зохион байгуулсан байна.
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн жилд иргэдтэй уулзалт зохион байгуулахыг хориглосон. Тэгвэл Ц.Туваан гишүүн УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр горилж буй улс төрчийн хувьд Сонгуулийн хууль зөрчсөн үү гэдэг асуудал хөндөгдөөд байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан уулзалтын үеэр “Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн тойрогт АН-аас “Ардчиллын аравт” өрсөлдөнө. Шинэ залуу улстөрчид бий. Өрсөлдөгч хүчнийхэн биднийг танигдаагүй гэж басамжилж байж магадгүй. Энэ бол эндүүрэл шүү” гэжээ.
Тэрбээр Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн тавдугаар тойрогт АН-аас сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж буй улс төрчдийг танилцуулсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.