СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Валентины баяраар хүүхэд, гэр бүл хүчирхийллийн 120 дуудлага иржээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 сарын өмнө

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр /2024 оны хоёрдугаар сарын 14/ өдөр нийт 2114 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1765, гэмт хэргийн шинжтэй 101 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ.

Мөн гэмт хэргийн шинжтэй 63 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 34 хэргийг нөхөн илрүүлсэн байна.

Өчигдөр гэгээн хайрын баярын өдөр тохиосон. Гэвч энэ өдөр хүүхэд, гэр бүл хүчирхийллийн 120 дуудлага хүлээн авсан байна.

Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63, эрүүлжүүлэгдсэн 157 тохиолдол бүртгэгджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 сарын өмнө
43.242.243.222

Үхсэн хатасны валентины баяр архидалт нь ихсэж амралт нь элбэгшиж зомби болж бга бх юун цагаан сараар олон хоног амралт нэхэх ажлаа хий гөлөгнүүдээ энд тэнд явж архидалт чинь газар авсаар хорвоог дуусгалаа хөөе

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.