СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Энхбаяр: "Ayud tower"-ыг БНХАУ-ын компаниас монгол иргэд дээрэмдэж авсан нь тогтоогдсон

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
9 сарын өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гадаадын иргэний хөрөнгийг хууль бусаар өмчлөлдөө шилжүүлсэн асуудлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-"Гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн, хохироосон" гэх асуудлаар хоёр жилийн өмнө Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч  ажилласан. Үүний үр дүнд 50 орчим хэргийг шийдвэрлэсэн үр дүнтэй байгаа.

Томоохон зарим асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, гомдлыг шийдвэрлэх талаар хоёр ч удаа Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг өгөгдсөн байдаг. Нэг компанийн асуудлаар мэдээлэл өгье.

Энэ барилга одоо ашиглалтад ороод үйл ажиллагаа явуулж байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ компанийн барилгыг Монгол Улсын иргэд хууль бусаар өөрсдийн өмчлөлд шилжүүлсэн гэх гомдол удаа дараа хууль хяналтын байгууллага, Засгийн газарт ирж байсан байдаг.

Миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоны дараа энэ компани гомдлоо ирүүлсэн. Энэ асуудлаар Засгийн газар хоёр удаа тогтоол гаргасан байдаг.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд ажлын хэсэг гаргаж тухайн асуудлыг шалгасан. Хяналт шалгалтын дүнгээр олон ноцтой асуудал тогтоогдлоо. Тухайн өмчийн эзэн Хятад улсын иргэний гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж, нотариат баталгаажуулж, өмчлөлийг бусдад шилжүүлсэн нь тогтоогдсон. Уг нотариатч нь гавьяат хуульчийн хүүхэд байсан бөгөөд дээрх зүйлийг үйлдсэнийхээ дараа АНУ руу зугтаж гараад одоо хүртэл эргэж ирээгүй байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхдээ Улсын бүртгэлийн байгууллага хуульд заасан 11 шаардлага хангах асуудлын найм нь хангагдаагүй байхад бүртгэл хийж, бусдын хөрөнгийг шилжүүлсэн. Энэ асуудалд хууль хяналтын байгууллага оролцсон байж болзошгүй урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон. Яагаад гэхээр тухайн БНХАУ-ын иргэнийг ямар ч эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад Монгол Улсын хил дээр саатуулах иргэдийн бүртгэлд бүртгэсэн байсан. Өөрөөр хэлбэл, цагдаа,

Энэ асуудлыг нягтлан шалгаж үзэхэд, тухайн компани АТГ, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, нийт найман удаагийн эрүүгийн хэрэг үүсгэгдэж, дөрвөн удаагийн эрүүгийн хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзаж, хааж шийдвэрлэсэн нөхцөл байдал мөн тогтоогдсон. Тухайн гадаадын компанийн 10 гаруй жилийн өмнө хөрөнгө оруулсан 10 сая гаруй ам.долларын хөрөнгийг хуурамч хэлэлцээр, хуйвалдааны замаар булааж авсан нөхцөл байдал шалгалтын үр дүнд тогтоогдсон. Иймээс албан даалгавар гаргаж, Улсын бүртгэлийн байгууллага, Хил хамгаалах байгууллага, нотариатын байгууллагын албан хаагчдад хариуцлага тооцсон.

Энэ асуудлыг анхааралдаа авч ажиллахыг Улсын ерөнхий прокурорт хандаж албан бичиг илгээлээ. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллага шалгалтын үйл ажиллагаа явуулж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.