Монголын оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар, шавь С.Чингимийн хамт Геннесийн дээд амжилт тогтоожээ. Энэ талаар Х.Хатанбаатар өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна.
Х.Хатанбаатар:
-Ой тогтоолтын Simon тоглоомыг харахгүйгээр буюу нүдээ боож зөвхөн хөг сонсоод алдаагүй дарж тоглох төрөлд шавь С.Чингим маань 276 даралт (23 үе), миний хувьд 325 даралт (25 үе)-ыг тус тус алдаагүй санаснаар Гиннесийн дээд амжилтын эзэд боллоо.
Даралт тус бүрийн хооронд ердөө таван секунд ба энэ хугацаанд амжиж дараагүй тохиолдолд ялагдах хатуу дүрэмтэй даалгаврыг бид амжилттай гүйцэтгэлээ гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сонсголын ой тогтоолт гэсэн үг юмуу. Баяр хүргэе. Бүх амжилтуудаар нь монголчууд үргэлж бахархдаг шүү.