СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих үүрэг өглөө

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
9 сарын өмнө

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын онцгой комисст өгсөн байна.

Гэхдээ Улсын онцгой комисс хуралдаж шийдвэр гаргах аж. Цаг агаарын нөхцөл байдал сайнгүй, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжихийг үүрэг болгоод байна.

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна. Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.