СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-02-14

Баярын өдрүүдэд архины хордлогоор 5 хүн нас баржээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
9 сарын өмнө

Цагаан сарын баяр амралтын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдлын мэдээг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргажээ.

2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 13-ны цагаан сарын баярын амралтын өдрүүдэд нийт 388 эх амаржиж, 393 нярай төрсөн байна. Нярайн 220 нь эрэгтэй, 173 нь эмэгтэй байна. Амьгүй төрөлтийн 1 тохиолдол бүртгэгджээ.

Амаржсан эх, нярайн мэдээлэл, 2024.02.10-2024.02.13-ны өдрүүдэд

Осол гэмтлийн улмаас нас барсан 13 тохиолдол бүртгэгдсэнээс архины хордлогын шалтгаант 5, бусад хордлогын шалтгаант 3,  хөлдөлт, осголтын улмаас 1, бусад ослын улмаас 4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Амбулаторт 21 612 үзлэг хийгдсэний 71.6 хувь нь өрх, сумын эрүүл мэндийн төвд хийгдсэн байна. Түргэн тусламжийн 7990 дуудлага хүлээн авч үйлчилснээс 2108 буюу 26.4 хувь нь хүүхэд, 5882 буюу 73.6 хувь нь насанд хүрэгчид байна.

Эмчийн үзлэгийн тоо, 2024.02.10-2024.02.13-ны өдрүүдэд


Эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт өдөрт дунджаар 120 насанд хүрэгч, 95 хүүхэд эмчлүүлсэн байна. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 57.5 хувь уушгины хатгалгаатай хүүхдүүд байна.

Улсын хэмжээнд хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар 02 сарын 10-аас 02 сарын 13-ны өдрийн мэдээгээр нийт 11790 хүн үйлчлүүлсэн. Үүнээс 6202 буюу 52.6 нь насанд хүрэгчид, 5588 буюу 47.4 хувь нь хүүхэд байна. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн насанд хүрэгчдийн 14.0% (870), хүүхдийн 7.9% (439) нь осол гэмтлийн шалтгаантай байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.