Сар шинийн баярын өдрүүдэд гамшиг, осол, аюулт үзэгдлийн нийт 84 удаагийн дуудлага, мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.
Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1,041 иргэний аюулгүй байдлыг хангаж, 288 автомашиныг татан гаргаж, төөрсөн, сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд олжээ.
Харин зам тээврийн ослын улмаас хоёр хүн гэмтэж, нэг хүн нас баржээ.
Баяр амралтын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж давхардсан тоогоор 1,540 орчим алба хаагч, 640 гаруй нэгж тусгай зориулалтын автомашинтайгаар үүрэг гүйцэтгэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.