УИХ-ын сонгуулийн “тоглоомын дүрэм” өөрчлөгдсөн. Өрсөлдөөн бүсчилсэн том тойргуудад өрнөнө. Тэндээс 78 гишүүн сонгогдоно. Жагсаалтаас 48 гишүүн тодорно. Нийт 126 гишүүнтэй болно.
Тэдний дийлэнх нь том намуудаас гарч ирнэ. Ийм прогнозыг судлаач, ажиглагчид хийж байна. Тэр хэрээр МАН, АН-ын тойрог, жагсаалтын “бүрэлдэхүүн” маш ихээр анхаарал татаж байгаа юм.
Гэхдээ аль ч намын тухайд тойрогт нэр дэвших, жагсаалтад бичигдэх хүмүүсээ албан ёсоор тодруулаагүй байна. Энэ нь хуулийн хугацаа нь хараахан болоогүйтэй холбоотой.
Гэхдээ “...Нэр дэвшигчдээ хэн тодруулах вэ” гэдэг хуваарилалт зарим намд явагдсаар байгаа аж.
Тухайлбал, сая цагаан сарын үеэр АН-ын нэр дэвшүүлэх эрх мэдлийн төлөөх яриа хөөрөө болсон байна. Тодруулбал, АН-ын золголтын өмнөх өдөр буюу шинийн 2-нд тус намын дарга Лу.Гантөмөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “урилга”-аар очиж уулзжээ. Уулзалт гэхээсээ, золголт гэвэл зохиж магадгүй юм. Тэдний уулзалтаар зөвхөн цагаан сарын талаар яриа болоогүй байна.
Х.Баттулга ингэж АН-ын даргатай уулзах үеэрээ 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэх эрхийн 50 хувийг “эзэмших” хүсэлт тавьсан байна.
Тойргийн 39, жагсаалтын 24 квот гэсэн үг. Уг нь АН-ын нэр дэвшүүлэх эрх дүрмээрээ намын даргад байх учиртай. Гэвч Лу.Гантөмөр түүнийг нь зөвшөөрчээ.
Х.Баттулга ямар санал тавиад, Лу.Гантөмөр хүлээгээд авчихсан нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч Х.Баттулга “татгалзахын аргагүй санал” тавьсан бололтой. Ийм мэдээлэл “тамхины цэг”-ээс гарч, улс төрийн хүрээнд тарж байна.
Ер нь бол Х.Баттулга АН-ын даргын нэр дэвших эрхийг хуваалцах хүсэлтэй явж ирсэн. Ийм мэдээллийг эх сурвалжууд хүргэсээр ирсэн л дээ. Бас түүний үйлдлүүд ч нотолдог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.ГАРЬД
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 29 (7273)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Yg ne bayarcogt gedeg hulgaichaa faguulaad gantumur zailah heregtei ter yed l AN cevershij ardchilal gesen ner todroh uchirtai Battulga bol mongol ulsad hamgiin heregtei hyn ene hyn l ulsaa hugjyylj chadna