СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнөө маргаашдаа нийт нутгаар хүйтэн байна

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
9 сарын өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Өнөөдөр /2024.02.14/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -15..-17 градус хүйтэн байна.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр, явган шуурга шуурна.

Агаарын температур:  Шөнөдөө нийт нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр -34...-39 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -28...-33 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -23...-28 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -20...-25 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

Хоёрдугаар сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Маргааш Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

15-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч 16-17-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -11...-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд нийт нутгаар эрс хүйтэрнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.