Цагдаагийн ерөнхий газраас Сар шинийн баярын өдрүүдэд гарсан зам тээврийн ослын нөхцөл байдлын талаарх мэдээллийг гаргалаа. Ингэхдээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулсан байна.
Өнгөрсөн 2023 оны сар шинийн баярын үеэр зам тээврийн ослын улмаас 33 хүн бэртсэн бол энэ жилийн сар шинийн баярын өдрүүдэд 14 хүн гэмтжээ. Өнгөрсөн онд сар шинийн баярын үеэр зам тээврийн ослын улмаас найман хүн нас барсан бол энэ жилийн хувьд нэг хүн ослын улмаас амиа алдсан байна.
Харин өнгөрсөн оны сар шинийн баяраар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 144 бүртгэгдэж байсан бол энэ жилийн баярын өдрүүдэд 61 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь 57.6 хувь буурсан үзүүлэлт юм.
Энэ жилийн хувьд сар шинийн баяраар архи согтууруулах ундаа хэрэглэх нь өмнөхөөсөө багассан хэмээн иргэд ам сайтай байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн бна. Ер нь архиа больцгооё.
Шоронгоо бэлдээрэй 14 сая өгөх чадалтай хүн тэр болгон байхгүй шүү