Манай улсад нэгдүгээр сарын 25-ны байдлаар 100 болон түүнээс дээш настай 130 иргэн амьдарч байна.
Тэдний 108 нь эмэгтэй, 22 нь эрэгтэй аж. 100 ба түүнээс дээш насны иргэдийн 69 нь орон нутагт, 61 нь нийслэлд аж төрж буй. Нийслэлийн есөн дүүргээс хамгийн олон ахмад настантай нь Хан-Уул дүүрэг байна.
Нэрийн талаар сонирхолтой мэдээлэл танилцуулахад Монгол Улсад Цагаансар нэртэй 10, Саршинэ нэртэй хоёр хүн бий. Мөн Айраг, Хул, Хөөрөг, Хадаг нэртэй тус бүр нэг хүн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.