XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн барилдаанд 256 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга О.Хангай түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын уугуул Улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын начин Д.Амарсайханаар нар тус тус шалгарлаа.
Сар шинийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж, их шөвөгт үлдсэн бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар баяр хүргэж, шагнал гардууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.