Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ.
Шүүхийн албан ёсны мэдээлэлд дурдсанаар "Өмгөөлөгч Б.Баатарсайхан, О.Батсүх нараас яллагдагч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай гомдол гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч 2024 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд яллагдагч Н.Өнөрцэцэгийн ар гэрийн нөхцөл байдал, үр хүүхдүүдийнх нь эрх ашгийг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, Н.Өнөрцэцэгийг холбогдсон эрүүгийн хэрэг нь хянан шийдвэрлэгдэж дуусталх хугацаанд Монгол Улсын хилээр гарч явахыг хязгаарлах, мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад очих, өөрийн холбогдон шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос өөр бусад газарт очихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв" гэжээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь хоёр сар гаруй хугацаанд хоригдсоны эцэст суллагдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.