Хятадад 2024 оны цагаан сарын баярын хөдөлгөөн эхэлсэн эхний өдөр буюу өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт бүх төрлийн тээврийн хэрэгслийн зорчигч тээврийн хэмжээ 189 сая хүн давж, өмнөх оныхоос 19.7 хувиар өсжээ.
Энэ жилийн Хятадын хаврын баярын амралт хоёрдугаар сарын 10-наас 17-ны хооронд үргэлжлэх юм.
Хаврын баярыг угтан Хятадын нийслэлд Бээжин хотын төв гудамжинд 250 мянга гаруй дэнлүү болон бусад чимэглэлийг өлгөж, 2800 гаруй гэрэлтүүлгийн байгууламжийг нээж, баярын уур амьсгал бүрдүүлжээ.
Цагаан сарын баярыг угтаж Бээжингийн Бадалин-цагаан хэрмийн хаврын баярт зориулсан шөнийн үзүүлбэрүүд, өнгөлөг дэнлүү, галт луун бүжиг гээд жуулчдыг татах шөнийн тоглолтуудаа эхлүүлжээ.
Хятадын баруун өмнөд хэсэгт орших Сычуань мужийн Зигон хотод 30 дахь удаагийн олон улсын дэнлүүний наадам баасан гарагт эхэллээ. Зигоны дэнлүүний наадам нь Тан (618-907), Сүн (960-1279) гүрний үеэс улбаатай үндэсний хэмжээний биет бус соёлын өвд тооцогддог юм.
"Хятадын цагаан сарын үдэшлэг" бол Геннисийн номонд бичигдсэн, телевизийн урлагийн хамгийн том контентийн нэг билээ. Өнгөрөгч жилүүдэд робот хөтлөгчтэй, 5D үзүүлбэрүүд нь ихээхэн сенсааци тарьж байсан. Харин энэ жил Хятадууд ямар технологиор дэлхий нийтийг гайхшруулах бол...?
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.