Хятадын нэгдүгээр зэрэглэлийн соёлын дурсгал болох Баруун Жоу гүрний үед хамаарах (МЭӨ 1046-771) Фэн Синшу Гүй хэмээн нэрлэгддэг энэхүү хүрэл сав 1984 онд музейгээс алдагдсан бөгөөд Хятадад эргүүлэн авчирсан хамгийн үнэ цэнтэй олдвор болж байна.
40 жилийн өмнө Хятадаас хулгайлагдсан 2800 жилийн настай түүхийн чухал олдвор АНУ-аас эх орондоо буцаж ирлээ.
"Фэн Шиншү Гүй" хэмээн нэрлэгддэг энэхүү хүрэл савыг Баруун Жоу улсын үед буюу МЭӨ 11-р зуунаас 771 оны орчим урласан гэж үздэг бөгөөд 18 см өндөр, 21 см голчтой, 6 кг орчим жинтэй юм.
Савны ёроолд "Фэн улсын Хиншү (язгууртан) Божидоо зориулан урлуулав" гэх бичээс байдаг.
1978 онд Шаньси мужийн Баожигийн Фүфэн хошууны нутагт зоорь ухаж байсан хүмүүс газрын гүнээс тус олдворыг илрүүлсэн түүхтэй.
Музейгээс 1984 онд алдагдсан энэхүү үнэ цэнэтэй эд хаана байгаа нь тодорхойгүй олон оныг үдсэний эцэст АНУ-ын Орегон мужийн Портландад амьдардаг бизнес эрхлэгч Рэймонд Кингийн Нью Йорк дахь ээжийнх нь байрнаас олджээ.
Түүний өвөг эцэг үүнийг үнэт зүйл худалддаг хүнээс авч ээжид нь бэлэглэжээ. Харин тэд үүнийг мэргэжлийн хүмүүсээр судлуулсаны эцэст Хятад улсын хайж байгаа зүйл болохыг олж мэдсэн байна. Ингээд соёлын үнэт өвийг буцааж өгчээ.
Тус олдвор нь Интерполын жагсаалт болон Лондонд төвтэй Алдагдсан урлагийн бүтээлүүдийн хайлтад бүртгэлтэй байжээ. 2009-2023 оны хооронд хоёр улсын шүүхийн хамтын ажиллагааны үр дүнд АНУ-аас Хятадад нийт 504 соёлын дурсгалыг 15 удаа буцаан авчирсанаас хамгийн үнэ цэнэтэй нь энэхүү олдвор болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.