НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг хавсралтаар тогтоох тухай асуудлыг хэлэлцэн, төслийг дэмжин баталсан байна.
Автобусаар зорчих төлбөрийг 1000 төгрөг байхаар тогтжээ. Иргэд өдөрт 1000 төгрөг төлөөд дөрвөн удаа зорчих юм байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ асуудлаар өнөөдөр дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:
-Автобусанд нэг удаа 1000 төгрөг төлөөд, өдөрт дөрвөн удаа цагийн хязгаарлалтгүй зорчих нь иргэдэд ашигтай. Одоогийн төлбөр 500 төгрөг, дараагийн дамжин суулт 30 минут дотроо үнэгүй байгаа нь учраас иргэд 4-5 удаа төлбөр төлж зорчиж байгаа. Нийтийн тээврийг шинэчлэх, авто зам ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдвэрийн төслүүдийг өргөн бариад байгаа юм. НИТХ тухайн асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэнэ гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.