Цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх Монгол Улсын чадавхыг “Нэг эрүүл мэнд зарчимд тулгуурлан бэхжүүлэх төсөл"-ийн нээлтийн арга хэмжээ боллоо.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нээж үг хэлэв.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:
-“Нэг эрүүл мэнд зарчимд тулгуурлан бэхжүүлэх төсөл"-ийн нээлтэд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нарт талархлаа илэрхийлж байна.
Манай улс цар тахлын сангийн ээлжид шалгарсан 16 орны нэг болсон бөгөөд тус төсөл нь гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. 2024-2026 онд хэрэгжих тус төслийн нийт өртөг нь 15.4 сая ам.доллар бөгөөд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжин хэрэгжинэ. Тус төслийн зорилго нь салбар хоорондын хүний нөөцийн чадавх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, нэг эрүүл мэндийн засаглалыг өргөжүүлэх замаар нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын бэлэн байдлыг хангах хариу арга хэмжээг авах чадавхыг бэхжүүлэх явдал юм. Түүнчлэн гамшиг, ноцтой үйл явдлыг тандах лабораторийн хүчин чадлыг бэхжүүлэх, эрт илрүүлэх цахим тандалтын тогтолцоог бий болгоход чиглэгдэнэ.
Цар тахалтай тэмцсэн он жилүүдэд бидэнд ихээхэн том сургамж үлдээсэн. Аливаа өвчний тандалт, хяналт сэргийлэлт, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулсан юм гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.