СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-02-08

Луу жилийн сар шинийн барилдаан эхэллээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 сарын өмнө

"Хилэнт эх" хэмээх модон луу жилийн Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Сар шинийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын гарьд Ц.Бямба-Отгон, Улсын заан Б.Пүрэвсайхан нарын 256 бөх зодоглож байна. 

Бөхийн барилдаан хоёр өдөр үргэлжлэх бөгөөд нэг, хоёрын даваа өнөөдөр болно. Маргааш 3 - 8-ын давааны барилдаантай. Бөхийн барилдааныг ТВ9 телевиз шууд дамжуулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.