СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-02-08

Эрт илрүүлэгт 1.3 сая хүн хамрагджээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Улсын хэмжээнд зохион байгуулж буй эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 1.3 сая иргэн хамрагджээ. 

Тодруулбал, залуучууд буюу 18-30 насныхан эрт илрүүлэгтээ бага хамрагддаг төдийгүй үзлэгт хамрагдсан залуучуудын өвчлөлийн тоо өндөр, тэр дундаа шээс, бэлгийн замын тогтолцооны өвчлөл их байна.

Эрт илрүүлэгт хамрагдаж өвчтэй, сэжигтэй гэж оношлогдсон 964,000 хүний 57.8 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчтэй, 13.4 хувь нь дотоод шүүрлийн бодисын солилцооны өвчтэй, 9 хувь нь шээс, бэлгийн замын тогтолцооны өвчтэй, 6.7 хувь нь зүрх, судасны тогтолцооны өвчтэй гарчээ. Амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл ч өндөр гарсан байна.

Насанд хүрэгчдийн дунд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчинд хувь хүний амьдралын хэв маяг тэр дундаа тамхи татах, архи уух, хөдөлгөөний хомсдол, жимс ногооны хангалтгүй хэрэглээ буюу буруу хооллолт зэрэг нөлөөлж байна.

Монголын уламжлалт хоол хүнс хоорондоо харшлах нь бага. Харин уламжлалт бус хоол хүнсний хэрэглээнээс болж маш олон төрлийн өвчлөл бий болж байгааг мэргэжилтнүүд онцлов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.