СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Их монгол засахуй ухаан намыг бүртгүүлэхээр УДШ-д ханджээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
9 сарын өмнө

Иргэн Б.Ганзоригоос Улсын дээд шүүхэд энэ сарын 06-ны өдөр өргөдөл ирүүлжээ. Уг өргөдөл нь “Их монгол засахуй ухаан нам (ИМЗУН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай аж.

Өмнө нь Их Монгол Засахуй Ухаан Нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг Улсын Дээд шүүх хэлэлцэж байв.

“Намыг үүсгэн байгуулах хурал зохион байгуулж явуулах газар, хугацааг хоёр сарын өмнө төлөөлөгчдөд мэдэгдсэн байх, 801-ээс доошгүй гишүүнтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй, намын гишүүдийн тоо 801-д хүрээгүй, үүсгэн байгуулагчдын хурлын товыг төлөөлөгчдөд хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй байх тул улсын бүртгэлд бүртгэхээс УДШ татгалзаж шийдвэрлэж байжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.