СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дүүжин тээврийн төслийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ

Нийтэлсэн
2 сарын өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Дүүжин тээврийн төслийн талаар танилцуулав.

Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөөд буй юм. “Пома” групп нь 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн системийг байгуулсан туршлагатай.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь Туул гол болон төмөр замаар хоёр хэсэгт хуваагдсан. . Нэг бүхээг нь 10 зорчигчийн багтаамжтай байх бөгөөд нэг чиглэлд 2300 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байхаар тооцжээ.

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн:

-Өнгөрсөн онд хоёр улсын төрийн тэргүүн харилцан өндөр зэрэглэлийн айлчлал хийсэн. Энэ хүрээнд Франц болон Монгол Улс хоорондын хамтын төсөл хөтөлбөрүүдийн биелэлтийг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм. Уг төсөл нийслэлийн иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрахад томоохон хувь нэмэр оруулах юм.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгжийн захирал Б.Эрдэнэсайхан:

-“Пома” групп нь дэлхийн олон улсад дүүжин тээвэр хийсэн туршлагатай. Харин дулааны улиралд агаар чөлөөтэй нэвтрүүлэх салхивчтай. Хоёр тусдаа эх үүсвэрээс эрчим хүч авах тул тог тасрах асуудал гарахгүй. Аврах төхөөрөмжөөр тоноглосон учраас аюулгүй зорчих боломжтой хэмээлээ.

Сурталчилгаа

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
2 сарын өмнө
43.228.130.188

Хотын удирдлага яриад байгаа Дүүжин тээвэр... КККК ... Салхи хөдлөөд, Цахилгаан тасраад гээд агаар дээр зогсоох уу,,, агаарт зогссон хүн бие засах, бие муудах асуудал үүсвэл үсрэх үү... Салхи Цахилгаанаас хамаарах Дүүжин тээврийг дэлхий нийт зөвхөн аялал жуулчлалын бизнест хэрэглэдэг өндөр өртөгтэй тээвэр болохоос биш зогсолтгүй олон хүнийг зөөвөрлөх Нийтийн тээвэрт ашигладаг хямд өртөгтэй зүйл биш... Хотын удирдлагын толгойг Мөнгө идэх гэсэн ямар нөхөд эргүүлдээд байна вэ... ийм хачин зүйлд зарцуулах зардлыг хотод олон гүүр, давхар зам гүүр барих, метро барихад зарцуулах зөв шүү.. Та бүхэн хотын удирдлагад Төрийн Тэргүүн, Ерөнхий Сайдад уламжлаарай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.