СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-02-07

🔴LIVE: ХӨСҮТ: Золгох үед бага насны хүүхдийг үнсэж, нүүрэнд нь хүрэхгүй байх хэрэгтэй

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Сар шинийн баярын өдрүүд болох гэж буйтай холбогдуулан амьсгалын замын болон хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх, уламжлалт хоол хүнс, архины зохистой хэрэглээний талаар ХӨСҮТ-ээс дараах зөвлөгөөг өгөв. 

Эмнэлэгт 8788 хэвтэн эмчлүүлж байгаагийн 18.6 хувийг амьсгалын замын цочмог халдвар буюу уушгины хатгалгаагаар эмчлүүлж байна. Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй 1693 хүүхдийн 74.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна.

Хоёр хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй хүмүүс, ХДХВ-ын халдвартай, зүрх судасны өвчтэй, чихрийн шижинтэй, 65-аас дээш насны хүмүүс томуугийн халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэлтэй байна.

Золгох үед бага насны хүүхдийг үнсэж, нүүрэнд нь хүрэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй байна.

Мөн гараараа нүүр, амандаа хүрэхгүй байх, агаар сэлгэлтийг хоёр цаг тутамд хийх, чийгтэй цэвэрлэгээ хийх зэрэг энгийн халдвараас сэргийлэх аргуудаа баримтлахыг зөвлөв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.