Энэ оны нэгдүгээр сарын байдлаар 317 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлжээ.
Тодруулбал, Орон нутгаас нийслэл рүү зорчих хөдөлгөөний хяналт шалгалтаар 179 тарвага, 10 чоно, зээр нэг, загас 187, үнэг гурав, туулай гурав, ятуу шувуу гурав, хярс ес, зэрлэг гахайн мах 15 кг, чонын соёо 11, бугын эвэр зургаа, чанаж бэлтгэсэн тарвага дөрвөн ширхэгийг тээвэрлэж явсныг илрүүлжээ. Тус эд мөрийн баримтыг түр хураан авч холбогдох байгууллага, албан тушаалтанд хуулийн хугацаанд шилжүүлээд байна.
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас түр хураагдсан эд зүйлсийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12.2, 4.12.9-д заасны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагат шилжүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.