ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан нийслэлийн авто замын зарим хэсэгт энэ сарын 7, 8-ны /өнөөдөр, маргааш/ өдрүүдэд түр хугацаанд хязгаарлалт хийгдэхээр болжээ.
Авто замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимпын гудамж замуудад богино хугацаагаар хязгаарлалт хийгдэх юм байна.
Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн бусдад хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас уриаллаа.
Энэ нь дэлхийн бүхий л улс оронд хэрэгжүүлдэг хамгаалалт, зохицуулалтын арга хэмжээ ба манай улсын хувьд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар зохицуулагдсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.