Номт гурван жилийн дараа “гудамж”-наас улс төрд эргэн ирснийг хүмүүс олон янзаар л “уншиж” байна. Эл үйл явдал бараг хаврын улс төрийн хөшгийг хуу татчихав уу. Ингэхдээ парламентад суудалтай намуудыг түших биш “Үндэсний Эвсэл”-ийг эмхэлж лидерээр нь тодорч гарч ирсэн нь бас л сонин. Манай өнөөгийн нөхцөлд бол бараг “тэг”-ээс эхэлж байж ч мэдэх. Гэхдээ өмнө нь юм л бол өрвөлздөг, болж бүтэхгүй “танхай” нэр зүүж явсан Н.Номтойбаяр эвслийн модератор болж чиглүүлэх, маш товчхондоо “Үндэстнээрээ баяжъя” уриа барьж гарч ирсний цаана ямар мессеж өгөв.
“Үндэсний Эвсэл”-ийн анхдугаар их хурлын индэр дээрх илтгэлээс нь харвал хэд хэдэн агуулга “үнэртэж” байх шиг. Хамгийн эхэнд хувь хүний сэрэх, зориглох унаган гэмээр амбиц. Дээр нь боловсрол, үйлдвэрлэл, улс төрийг эрүүлжүүлэх чиглэлээр шийдэл гаргаж иржээ.
Хамгийн эхэнд анзаарвал Их хурлын гишүүн, сайд, бизнесмен, улстөрч гээд бүх албан тушаалыг хашиж явсан тэрбээр “томчууд” хэрхэн хуйвалддаг, хулгайлдаг, хууль царай хардаг гэдгийг шүгэлдсэн ч гэж хэлж болохоор. Улстөрчид төсвөө саагаад, төрийн өмчийг самраад, төрийн албыг зараад ч ханадаггүй. Шударга ёс гэх үнэтэй үгийг улстөрчид утгыг нь алдагдтал хэрэглэсэн гэж тодотгосноос нь илт.
Харин “Үндэсний эвсэл”-ийн итгэл үнэмшлийг “эвсэх хүч” гэсэн агуулгаар тодорхойлохдоо хүсэл зориг нэгт Монголчуудаа төлөөлж, цөхөрч ядарсныг өмөөрөн хамгаалж, дуугарч чадахгүйн өмнөөс дуугарч, тэмцэж чадахгүйн өмнөөс тэмцэж, улс төрийн намуудын чадахгүйг чадна хэмээн итгэл төгсрөн, зориг шулуудан Үндэсний ардчилсан үзлийн дор улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг үүсгэн байгуулж байна гэж мэдэгдлээ.
“Үндэсний эвсэл”-ийг улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг чөлөөлөхийг эн тэргүүнд чухалчилж, эдийн засаг, нийгмийн нийцэт бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах хүрээнд хувийн хэвшлийг хүчтэй, хүүхэд залуусыг зорилтод чиглэлээр боловсролтой, иргэдээ эрүүл саруул, мөнгөтэй, итгэлийн хүчтэй болгох хэрэгтэй гэлээ.
“Эвийг сахих, үнэн бөгөөд шилэн байх” зарчимтай гэж өөрсдийгөө тодотгоод буй “Үндэсний эвсэл”-ийн гаргаж ирсэн гарц шийдлийг тоймловол,
-Хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухаан, автоматжуулалт гэх мэт технологийн дэвшлийг эх орондоо нутагшуулахыг эрмэлзэнэ.
-Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлуудыг дангаар цэгцэлж чадахгүй тул ногоон бодлоготой метрополис хот удирдах туршлага бүхий гадаадын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана.
-Гадаадад байгаа монголчуудтайгаа эргэх холбоо үүсгэж, монгол угсаатны хүрээлэлд нөхөрлөл болон эдийн засгийн хамтын ажиллагаагаар хүчирхэгжсэн, дэлхийд үнэлэгдэж, хүндлэгдсэн Монголчууд байхын төлөө манлайлна.
-Хүний эрхийг тэгш дээдлэх эрх зүйн шинэчлэлийг эрхэм болгоно.
-Авлига, хулгайтай “Шаазгайг үргээгээд үр дүнд хүрэхгүй" тул “овоог” нь ул мөргүй устгаж тэмцэнэ. Монголын Авлигачдын Нам гэж яригдах болтлоо бохирдсон МАН-ын даргатай “овоог” устгах үйлсэд хамтран зүтгэнэ.
-Ардчилал бол АН-ын дангаар эзэмших үзэл биш гэж үзэх бөгөөд Ардчиллыг засах, хөрсийг сэргээн ариутгах үйлсэд АН-тай хамтран ажиллана.
-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстэн бүгдээрээ баяжъя их үйлсэд иргэд, мэргэд, мэргэжлийн холбоод, Үйлдвэрчний эвлэлүүд, хувийн хэвшлүүдийг хамтран ажиллахыг урьж байна.
Монголын төлөө хийж бүтээе, хамтаръя гэвэл чөтгөртэй ч анд болно. Монголоо зарж, Монголоосоо завшиж, Монголчуудаа золигт гаргах гэсэн бурхантай ч дайсагнана гэсэн Номтын тунхаглал хэр хол зам туулахыг харах үлдлээ. Мөн улс төрийг "эрүүлжүүлэх” үйлсэд улс төрийн намуудыг эвсэж, хүчээ нэгтгэхийг уриалсан. Гэвч “Үндэсний эвсэл”-ийн нээлттэй хаалгаар хэдэн нам, хэчнээн хүн гэхээс илүү хэр үнэ цэнтэй үзэл санаа, итгэл үнэмшил багтан орох нь сонгуулийн өмнөх сонирхолтой үйл явдал юм даа.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 27 (7271)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Номтойбаярыг дэмжиж байна. Чи чадна шүү.
Эргэн ирсэнд нь баяртай байна. Амжилт хүсье
Kve nre arai dendvv ymaa shudarga vnen amar taiwan hot, irgediin shudarga ysnii toloo gdg shvvh baiguullaga n hvrtel 1 bish nileed huuli zorchson bh gj tgheer ene ulsad cin huuli dvrem gj yriaad bh hreg c alga hend itgej mongol ulsda amar taiwan huuli durem n hend c erh tegsh hvchin togoldor vilchildeg bolgoh we?? Nomt vvniig shiidej ogoorei vnen hzed yldag shv hicheegeerei amjilt
Хүний нүүр харж мөнгө харж юу ч хийхээс буцдаггүй үнэн шударга ёс гэж юу юм бэ ард түмэн мэдэх эрхтэй
yg henii zahialgaar yu nuuj daragduulah gj ingj hvmvvs tomilood iim hurdan ywtstai shvvh hural blod Nomtiig horiw bs ygd yllah dvgnelt taniltsuulaagviw!!!!!! bvh shvvgch prokuror mordogch tsagdaa n oorsdoo mongond idegdej huuli bus yllah dvgnelt gargasan bn. Odoo tgd Nomtiig shorond orson gj esergvvtseed bga garuud amaa barina biz!!!!!
yltchgu erh medel mungu hen sain ar taltai davuu baidg buzriin niigem bii bolchihsn gants nomtoibayr geltgui olon humuusin coffee asgasnas ehleed olon hunii ami nas aldtlaa olon hereg grsn shuudee ter buhniii buruutan humuus odoo ymrch hereg yl uureegui hotiiin gudmaar ineegl yvj bdg. tuhain uydee neg l ih yridg temtsdeg tgel dorhnoo martcin ymniihaa ard ni gartal temtseh hergtei bnaa mnaihaan!!! jishee ni syniii gaz achij yvsn mashinii delbereltiiin hereg zohion baiguullttai l gj hardj bn geh metchlen zunduu hereg grdg zunduu hun hohirdg tgl tsag hugatsaa ungurhd hergten ch bhgu hereg ni ch martagddg odoo ene zuiliinhee tuluuu zaluu uyteigee zogsohgu temtsmeer bnaa bayrllaa.

Арай л хэтэрхий юм аа. Улс төрд итгэх арга алга. Нэг л юм байгаа болоод Номтойбаяраас айгаад байна даа. Номтойбаяр улс төрд гарах хэрэгтэй. Тэгээд энэ их худал хуурмаг, зохион байгууллаттай хувилдааныг таслан зогсооно гэж найдаж байна. Амжилт хүсье.

Улс төр үнэхээр бүтэхгүй газар юмаа хийе бүтээе гэсэн нэгнээ яах гэж ингэж байдын болоо одоо номтойбаярыг бүх жижиг намууд нь дэмжээд өгөөсэй
Улс төр үнэхээр бүтэхгүй газар юмаа хийе бүтээе гэсэн нэгнээ яах гэж ингэж байдын болоо одоо номтойбаярыг бүх жижиг намууд нь дэмжээд өгөөсэй
иргэдийн үнэн зовлонг биеэрээ мэдэрсэн ганц хүндээ. Тэр л иргэдийн ҮНЭН дуу хоолой