СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-02-06

Н.Дэлгэрсайхан: Хүүхэд морь унах нь СПОРТ. Хаврын уралдааныг сэргээх ёстой

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
10 сарын өмнө

-Засгийн газрын тогтоолд тусгаснаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Гэвч Сар шинийн баярын дараагаар хурдан морины уралдаан зохион байгуулах тухай мэдээлэл байгаа юм. Тухайлбал, хаврын эхэн сарын шинийн 14-нд "Топ хурд Дүнжингарав" уралдааныг зохион байгуулахаар бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий хүмүүс хаврын морин уралдааныг эсэргүүцсэн. Харин хаврын морин уралдааныг сэргээх ёстой гэдэг байр суурийг “Топ угшил” адуу үржүүлгийн газрын тэргүүн Н.Дэлгэрсайхан илэрхийлж байна. Түүнтэй ярилцлаа.

Н.Дэлгэрсайхан:

-"Топ хурд Дүнжингарав" үндэсний өв соёлын наадам, хурдан морины уралдааныг хаврын эхэн сарын шинийн 14-нд зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Гэтэл хүүхдийн эрхийн байгууллага хурдан морины уралдааныг хойшлуулаач гэдэг хүсэлтийг ирүүлсэн. Хүсэлтийг хүлээж аваад байна.

Энэ асуудлыг тодорхой хэмжээнд улс төржүүлж байх шиг байна. Бид хурдан морины уралдааныг өвөл зохион байгуулна гэж яриагүй. Хаврын улирал зохион байгуулдаг байя гэж байгаа юм. Засгийн газрын тогтоол гараад жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Гэтэл хурдан морины уралдаан нууц хэлбэрт шилжсэн. Хурдан морины уралдааныг нууцаар зохион байгуулахад нь төр засгаас хориглож чаддаггүй. Тиймээс хаврын уралдааныг хориглох нь илүү эрсдэлтэй.

Монгол Улс НҮБ-ын конвенцод нэгдсэн. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэдэгт хүүхэд хурдан морь унахыг оруулсан юм байна. Хүүхдийн эрхийг хамгаалах, эрүүл мэнд, амь насанд нь санаа зовж буйг ойлгож байна. Гэхдээ хавар морь уралдуулахыг хориглож байгаа нь цаашид зун ч морин уралдааныг хориглох эрсдэлтэй болчихлоо. Арвантаван настай хүүхэд хурдан морь унах боломжгүй. Хүүхэд 13 нас хүрээд л хурдан морь унахаар томдоод эхэлдэг. Энэ байдлаараа хурдан морины уралдаан гэдэг үндэсний өв соёл устгах юм байна л даа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.