СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

П.Сайнзориг: Айлуудад байрны сарын түрээсийг 2.2 - 3,25 сая төгрөгөөр тооцож олгосон

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
9 сарын өмнө

“Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар орчимд шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсөний улмаас дэлбэрч, гал гарсан ноцтой осол гарсан.

Гал ойролцоох орон сууц руу тархаж, 60 гаруй иргэн орон сууцандаа амьдрах боломжгүй болсон тул Засгийн газраас тэдгээр иргэдийг түрээсийн орон сууцад түр хугацаанд оруулахаар болсон юм. Ингэхдээ тавилгатай 1-3 өрөө байр түрээслэх, сарын 2,200,000-3,250,000 төгрөгөөр тооцжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Галд өртсөн 207 дугаар байрны 60 гаруй өрхийн 190 орчим иргэнийг түрээсийн орон сууцанд оруулах ажил хийж байна. Түрээсийн төлбөрийг иргэдийн дансанд шилжүүлсэн. Тэгэхээр иргэд маань өөрсдийн сургууль цэцэрлэг, ажилдаа ойр орон сууц сонгож түрээслэх боломжтой. Иргэдийн орон сууцыг засварлах хүртэл түрээсийн орон сууцаар хангах ажлыг Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хангаж өгч байна.

Мөн ёмкость дэлбэрч, мөргөсөн "Санни таун" хотхоны 830 дугаар байрны 200 орчим айл өрхийн орон сууцны цонх хагарсныг засварласан. Тухайн барилгын хийц бүтээцэд мөн дүгнэлт гаргахаар үзлэг шалгалт хийж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.