СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Говь-Алтай аймгийн Төгрөг сум “Улсын хошой аварга малчин"-тай боллоо

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
10 сарын өмнө

Сар шинийн босгон дээр Говь-Алтай аймгийн Төгрөг сум анх удаа “Улсын хошой аварга малчин”-тай боллоо. Төгрөг сумын Цагаанхайрхан багийн малчин Г.Энхтөр энэ жил “Улсын хошой аварга малчин”-ны болзол хангажээ.

 

“Улсын хошой аварга малчин”-ны шагналыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Г.Энхтөрийн хотонд зочлон гардууллаа. 

Хошой аварга малчин Г.Энхтөр нь 2011 онд “Улсын аварга малчин” болж байсан юм. Г.Энхтөр 33 жил мал маллаж байгаа бөгөөд 2005 оноо хойш малын тоо толгойгоо 1000-аас буулгаагүй юм байна. 

1990-ээд оны төлөөлөл, Говь-Алтай аймгийн Халиун сумын Б.Бум-Эрдэнэ “Улсын аварга малчин” болж байна

 

Мөн Говь-Алтай аймгийн Халиун сумын залуу малчин Б.Бум-Эрдэнэ “Улсын аварга малчин” боллоо. Төрийн тахилгат Бурхан буудай уулын өвөрт мал сүргээ өсгөж байгаа Говь-Алтай аймгийн Халиун сумын малчин Б.Бум-Эрдэнэ “Улсын аварга малчин” боллоо. 1990-ээд оны төлөөлөл болсон залуу малчин Б.Бум-Эрдэнэ мал сүргээ 5 төрлөөр өсгөж, хонин сүргийг Говь-Алтайн үүлдрээр сайжруулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.