СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Толгойт, Яармагийн замыг зургаадугаар сарын 1-н гэхэд нээнэ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Толгойт, Яармагийн замыг зургаадугаар сарын 1-н гэхэд нээнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан хэлэв. 

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр /2024.02.05/ Хотын дарга Толгойт, Яармагийн замыг хэзээ нээх талаар тодруулахад Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох зам болон Яармагийн гүүр, Яармагийн замыг Эрчим хүчний гудамжтай холбох замыг зургаадугаар сарын 1-н гэхэд нээнэ” гэлээ.

Замын хөдөлгөөнд улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахад замын хөдөлгөөний ачаалал 60-66 хувьтай байсан бол одоо 88-92 хувьтай байна. Цагаан сар болох гэж буйтай холбоотойгоор зах, худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөн их байна гэдгийг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа хэлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.