Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг сумын Хожуулын гүүр хэмээх газарт "Автомашин голын усанд сууж явах боломжгүй болсон" гэх дуудлага Онцгой байдлын газарт хоёрдугаар сарын 4-ний 07:00 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус сумын Рашаант багаас сумын төвийн чиглэлд зорчиж явсан иргэн 43 настай эрэгтэй Б “Хьюндай Портер” загварын дунд оврын ачааны автомашин Хожуул голд суусан байжээ.
Автомашины баруун талын хоёр дугуй мөсөнд цөмөрч орсон байсныг албан хаагчид ажиллаж татан гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.