СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Нямбаатар: "Алтай" хотхон, "Кинг таэур"-ын газраас хүчээр авч сургууль, цэцэрлэг барина

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
9 сарын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар НИТХ-ын үеэр барилгын компаниудын хууль бус үйлдлийн талаар дараах байр суурийг илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:

-Өмнөх цаг үед дандаа авлигажсан байдлаар газар олгож, байшин орон сууц барьсан. Би эхнээс нь дурдаж хэлье. Баянгол дүүргийн 28 дугаар хорооны “Golden park” бол гамшиг болсон хороолол шүү. Үүний алдааг засах гээд бид ажиллаж байгаа. Бид газрыг нь шахаж авах гэхээр барилгуудын эзэд нь хэвлэл мэдээллийн байгууллагад захиалга өгч нийслэл рүү дайрах ажил зохион байгуулдаг юм билээ. Гэхдээ үүнээс би шантрахгүй. “Golden park”-д сургууль, цэцэрлэгтэй болгох ажлыг хийнэ.

Хоёрдугаарт, “Алтай” хотхон. Ямар ч сургууль, цэцэрлэг байхгүй. Тэнд 12 мянган айл байна. Үүнийг бид энэ жил шийднэ.

Мөн “Маршил таун”, “Кинг таэур” гээд орон сууц барьж, маш их асуудал дагуулж байгаа нөхөд бий. Би эртээд холбогдож хэлсэн. Би энэ гурав дахь өдөр тэнд очно, Ж.Алдаржавхлан дарга аа. “Кинг таэур”-ын урд талын 5000 мкв талбайд сургууль, цэцэрлэг барих төсвийг тавина. Газар дээр нь очиж үзнэ. Захирлууд нь надтай шүүхэдвэл шүүхдэнэ биз.

“Тайгам алтай” компанийн захирлууд багахан шиг дарвагнаарай гэж хэлэх гээд байгаа юм.  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж байгаа сургуулийн техникийн нөхцлийг гацаагаад байгаа. “Алтай” хотхон, “Олимп” хотхоныг тэднийх барьсан. “Тайгам Алтай” компанитай холбоотой бүх ажлыг зогсоо. Яг адилхан харилцаад явна. Авсан газруудыг нь цуцлах үндэс бүрдсэн үү, үгүй юу гэдгийг Мөнхбаатар надад эргээд танилцуул. Барилгаа газар дээрээ дүүргэж барьчихаад, нийтий эзэмшлийн газар дээр сүүдрэвч энэ тэр барьчихаад байгаа юм. Энэ бол хөгийн шунал шүү.

Цэлмэгийн үед /Нийслэлийн ерөнхий архитектор асан М.Цэлмэг/ газрыг нь яаж авсан. Хэрхэн олгогдсоныг Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүний хувьд мэднэ шүү дээ. Хаана зогсож шээж байхдаа газар зардаг байсныг мэднэ. Энэ хэдэн барилгын компаниудтай үзэж байгаад дуусна шүү. Өмнө нь би хэдэн том авлигачидтай үзэлцэж байгаад ард нь гараад явж байгаа.

Хэдэн барилгын компанийг яаж газар авч, барилгаа барьсан, хэрхэн ашиг олсныг мэдэж байгаа. Одоо жаахан сэтгэл гаргаж, сургууль барих газар нийслэлд өгчихөөч. Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо гээд алдартай хороо байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгч нарт газар олголоо гэж яригдсан. Дараа нь газрын золиос болсон газар.

Энэ түгжрэл, бүх болохгүй юм чинь өнгөрсөн 30 жилийн алдаа шүү дээ. . Харин би эсрэгээрээ том барилгын компаниудтай үзсэн шиг үзнэ. Би бизнесийг нь булаах гээгүй. Сургууль, цэцэрлэгийн барилга л барих гэж байна. Гэтэл тэд сургууль, цэцэрлэгийн барилга барихгүй гээд сууж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
9 сарын өмнө
202.126.89.5

Ёстой зөв дэмжиж байна гишгэх газаргүй болтол нь барилга барьж байна тэгээд чанаргүй барина ямар их шунал вэ? УБ дахиж барилга барихыг хуулиар хоригломоор байна барих хүсэлтэй бол компаниуд гэр хорооллын газрыг барилгажуулмаар байна гэхдээ ногоон байгууламж явган хүний зам зэрэг зай талбайг хангалттай байхаар зохицуулах хэрэгтэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.