СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цахимаар покер тоглуулдаг бүлэг этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Цахимаар покер тоглуулдаг бүлэг этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.

Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор интернэт орчинд “Royalcasino.site”, “www.gogopoker.hyz”, “mglcasino.net”, “softpoker.mn”, “odpoker.mn” гэх нэртэй веб сайт ажиллуулдаг зургаан иргэнд хэрэг үүсгэсэн байна.

Улмаар дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэлд иргэн “Д” нарын зургаан иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

marketing.archfreddie@gmail.com
2 сарын өмнө
116.206.83.106

Hi Dear, I need to post on your Site I'm regular in Guest Posting marketing Website: My requirements: I need Do-follow links with a permanent post on your site Please tell me what is the posted price on your site I am waiting for your reply Thanks

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.