УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарт холбогдох хэргийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүсэн юм.
Гэвч ЕТГ-ын дарга асан З.Энхболд шинээр өмгөөлөгч авч, өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэйгээ танилцах болсонтой холбоотойгоор шүүх хурлыг хойшлуулж, энэ сарын 29-ний өдөр товложээ. Өмнө нь дээрх хэргийн шүүх хуралд ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд гэрчээр оролцоогүйгээс хойшлуулж байсан юм.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэж буруутгасан бол З.Энхболдыг ЕТГ-ын даргаар ажиллаж байхдаа Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлсөн, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн прокурорын байгууллага яллагдагчаар татаад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бас л 1-2 жилийн ял өгөөд давж заалдаад тэнсэн болгож жүжиглэх гээл хойшлуулаал байна уу даа эсвэл авах манийгаа нэмүүлчих гээл нохойтоод байна уу ШҮҮХ гуай ханцуй дотор юуул болоод байна даа