СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мөрдөгчид санаатай нэгдэж, бүлэглэн эрүү шүүлт тулгасан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

АТГ Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 834 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт таван хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 816 хэрэг шалгагдаж байгаа аж. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хоёр мөрдөгчийн мэдэгдлийг холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “С” нь Сонгинохайрхан дүүргийн ...-р цэцэрлэгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд хахууль авсан гэх;
  • “А” нь Улаанбаатар хот дахь гаалийн газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  • “Б” нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  • “Ё”, “Д”, “М”, “Б” нар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн эрүү шүүлт тулгасан гэх;
  • БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын албан тушаалтан “Б”, “Ж” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт хохирол учруулсан гэх хэргүүд байна.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.