СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-02-05

Б.Батбаатар: МАН, АН-аас бусад 35 нам нэгдэхийг уриалж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-ын дарга Б.Батбаатар сэтгүүлчдэд хандан товч мэдээлэл хийлээ.

Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатар: 

-Иргэн хүнийхээ хувьд надад нэг гуйлт байна. МАН, АН бусад улс төрийн 35 намаас нэг зүйлийг гуйж байна. Улс төрийн 35 нам нэгдэхийг гуйж байна. Энэ өнөөдөр миний хэвлэлийн хурлын үндсэн зорилго юм. Энэхүү гуйлтаа 35 намд би өөрийн биеэр хүргэж өгнө. Улс төрийн 35 нам нэг болохыг гуйж байна.

Урд нь гурав гурваараа, хэд хэдээрээ нэгдэж явсан. Үр дүн хаана байна вэ? Үр дүн гараагүй. Өнөөдөр бид нэг зүйлийг ойлгосон гэж бодож байна. Бүх 35 нам нэгдлээ гээд боддоо, төсөөл дөө. Нэг удаа улс төрийн намаа, хувь хүний эрх ашгаа хойш нь тавиад нэгдэе.

Хувь хүний болон намынхаа эрх ашгийг хойш нь тавиад нэгдэх боломжтой. Бид өөрсдөөсөө асуугаад бодоод үзэх хэрэгтэй. 35 нам нэг болвол яах уу. Ингээд миний хэлэх гэсэн үг дууслаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
202.126.88.73

Уг нь маш зөв санаа,гэхдээ тэгэж нэгдэхгүй хувь хувийн тоглолт хийгээд байвал эх орноо бодохгүй,,тусгаар монгол улсынхаа бүрэн зөв засаглалыг хойшлуулахгүй тогтооход гол анхаарах цаг болсонд нэгдэхгүй байвал хүч нэгдэхгүй!?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.