Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох “Буянт-Ухаа 2" хорооллын 1034 дүгээр байрны урд "Жалга руу гурван зорчигчтой автомашин унах гэж байна" гэсэн дуудлага хоёрдугаар сарын 4-ний 19:24 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн 53 настай эрэгтэй Т, 50 настай эмэгтэй Э, 15 настай эрэгтэй Б нар “Тоёота Приус-41” загварын автомашинтай зорчиж яваад гулгасны улмаас 4-5 метрийн гүнтэй жалганы ирмэг дээр тэгнэсэн байжээ. Аврагчид шуурхай ажиллаж, автомашиныг татан татан гаргаж аюулгүй болгосон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.