Б.Балжинням нь 1979 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Ам бүл зургаа. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. 2007 онд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд шилжин ирж, 1990 оноос одоог хүртэл 34 жил мал маллаж байна. Сүүлийн 3 жилийн байдлаар 1639-1557 толгой мал тус тус тоолуусан.
2023 оны жилийн эцсийн мал тоогоор адуу-72, үхэр-159, хонь-872, ямаа-454 нийт 1557 толгой мал тоолуулсан байна.
Тэрбээр Засгийн газраас мал аж ахуйн талаар баримталж буй бодлого шийдвэрийг өөрийн мал маллах арга ухаантай хослуулан, малын үүлдэр угсаагаа жил бүр тогтмол сайжруулан, нэг малаас авах ашиг шимээ нэмэгдүүлэн ажиллаж хонин сүрэг нь цэвэр баяд үүлдэр, үхэр сүрэг нь хар тарлан, казакын цагаан толгойт, талын улаан үүлдрээр сайжруулан өсгөж байна.
Жилд 800-2,200 кг малын махыг Улаанбаатар, Дархан-Уул аймаг, орон нутгийнхаа иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж, зуны цагт 50 үнээг саальд хамруулан өдөрт 250 литр сүүг “Сүү” хувьцаат компанид гэрээ байгуулан нийлүүлж байна.
2015 онд Увс аймгийн Зүүнговь сумын “Аварга малчин”-аар, 2006 онд сумын “Мянгат малчин”-аар, 2015 онд Сэлэнгэ аймгийн “Манлай малчин”-аар, 2015 онд “Алтан төлийн эзэн”-ээр, 2018 онд Улсын “Аварга малчин”-аар тус тус шалгарчээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.