Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Баян шинэ зам” ХХК нь 1994 онд Баруунхараа сангийн аж ахуйгаас үүсгэн байгуулагдсан “Дэвшилт”, “Өрнөлт” хоёр компанийг нэгтгэн зохион байгуулах замаар үүсгэн байгуулагджээ.
Тус компани нь 1167 га эргэлтийн талбайтай, 2.5 тэрбум орчим төгрөгийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөтэй, газар тариалангийн орчин үеийн техник хэрэгсэлээр иж бүрэн шинэчлэгдсэн аж.
Байгаль цаг уурын дулаарал, өөрчлөлтийн нөхцөлд дасан зохицсон газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж тогтвортой ургац авч өндөр үр ашигтай ажиллахын тулд үүсгэн байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж зохих үр дүнд хүрч санхүүгийн чадвар нь сайжирч байна. 2023 онд улаанбуудай 665 га талбайгаас 1208 тн хураан авсан байна.
Шагналыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, Баянгол сумын Засаг дарга Р.Батжаргал болон албаны хүмүүс гардуулан өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.