СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сар шинийн өдрүүдэд дараах боомтууд ажиллахгүй

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
9 сарын өмнө

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан шинийн нэгнээс 3-ны өдрүүд буюу хоёрдугаар сарын 10-12-нд дараах хилийн боомтууд гурав хоног амарна хэмээн гааль, хилийн байууллагаас мэдээллээ.

Үүнд Даян-Хуншаньзюй, Байтаг-Улиастай, Булган-Такашикэн, Бургастай-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд, Бичигт-Зүүн хатавч, Сүмбэр-Рашаан, Баянхошуу-Өвдөг, Хавтирга-Архашаат боомтууд багтаж байна. 

Мөн ОХУ-тай хиллэдэг Цагааннуур-Ташанта, Боршоо-Хандгайт, Тэс-Шарсуурь, Арцсуурь- Цагаан толгой, Ханх-Монд, Ульхан-Дээд Ульхан боомтууд шинийн 1-3-нд амарна.

Харин Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевскын авто замын хилийн боомт, Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевскын төмөр замын боомтууд баярын өдрүүдэд цагийн хуваарийн дагуу ажиллах бол агаарын боомтууд олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Энэ сарын 13-ны өдрөөс дээр дурдагдсан бүх боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.