СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Х.Нямбаатар: Автобусны жолооч нарыг 3,5 сая төгрөгийн цалинтай болгоно

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
9 сарын өмнө

НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2024.02.03/ “Урт цагаан”-ыг цэцэрлэгт хүрээлэн бүхий аялал жуулчлалын гудамж болгон тохижуулах төлөвлөлтийг олон нийтэд танилцууллаа.

Энэ үеэр тэрбээр дээрх мэдээллийг өглөө. 

Х.Нямбаатар: Нийтийн тээврийн салбарынхантай хийсэн удаа дараагийн уулзалтаар жолооч нарын цалин хангамжийг нэмэгдүүлэх асуудал хөндөгдсөөр ирсэн. Нийтийн тээврийн автобусны жолооч нарыг өдөрт 8-9 цаг ажиллуулаад 3 500 000 мянган төгрөгийн цалин олгохоор төлөвлөж, төсвөө НИТХ-д өргөн барьсан байгаа. ИТХ-аас төсөв батлагдвал хэрэгжинэ.

Автобус нэгтгэл дээр Хөдөлмөр халамжит үйлчилгээний хэлтсийн бүртгэлтэй ажил эрэлхийлж байгаа жолооний эрхтэй залуучуудыг үнэ төлбөргүй сургалтад суулгаж, нийтийн тээврийн жолооч болгон сургаж авна. Хоёрдугаар сарын сүүлээс сургалтаа эхлүүлнэ. 

Метроны тендер шалгаруулах ажил явагдаж байна. Төсөв боловсруулах ажил энэ сарын 27,28-ны өдөрт багтаж дуусна. Түүний дараа олон улсын нээлттэй тендер зарлана гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
9 сарын өмнө
66.181.186.104

Атуусны жолооч сургах гэсээр байтал Иргэд чинь Хөлдөж үхлээ, Чи чадаргүй ээ, Зайлаад чаддагт нь өг,,,,,

Зочин
9 сарын өмнө
59.153.115.15

40,50 МЯНГАТЫН БАЙРНУУДЫН ДООР БАЙГАА ХООЛНЫ ГАЗРУУДЫГ ХААХГҮЙ БОЛ МАШ ТОМ БАЛЛОНТОЙ ГАЗ,ХИЙ ХЭРЭГЛЭДЭГ. НЭГ Л ӨДӨР БҮГД ДЭЛБЭРНЭ ШҮҮ. МӨН ГАЗАР ХӨДЛӨХ ЧАДВАРЫГ НЬ ШАЛГАЖ ӨГӨӨЧ. НУРААХ ЭСЭХ НЬ МЭДЭГДЭХГҮЙ БАЙРАА Ч ЗАСЧ ЧАДАХГҮЙ. НУРААХГҮЙ ЮМ БОЛ ӨНГӨ ЗҮСИЙГ НЬ САЙЖРУУЛААЧ. ХОТЫН ТӨВ НЬ ХОГИЙН ТАНТАН ШИГ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.